Би Nokia N серийн шинэхэн загвар болох N900-г хэрэглэдэг. Хэрэглэх ч болно гэж бодож байгаа. Яагаад энэ утсыг сонгох болсон гэдгээ дурдахын өмнө өөрийнхөө санал бодлыг хуваалцах гэсэн юм.

Юуны өмнө хүн өөрийнхөө хэрэгцээ, шаардлагыг тогтоох ёстой. Ингэснээр хөрөнгө мөнгөө ч хэмнэж илүү зардал гаргалгүйгээр яг өөртөө таарсан утсыг авах болно.

Би утсыг хүний хэрэглээнийх нь хувьд бяцхан ангилахыг хүссэн юм. Ингээд өөрийнхөө бодлоор жижигхэн ангилал үүсгэлээ. Мөн та ямар төрлийн утас сонирхож байгаагаа бичиж үлдээвэл сонирхож буй утсыг чинь хамтдаа судлая. Энэхүү ангилалд та ч гэсэн саналаа хэлээрэй. Та утсаа ямар байгаасай гэж хүсдэг вэ?

  1. Ерөнхийдөө бүгд сүлжээ сайтай, зайгаа сайн барьдаг хэрэгтэй дуудлага алдахгүй байхыг хүсдэг байх. Энэ ангиллын хүмүүс ихэвчлэн илүү хэрэглээ шаардлагагүй, зав чөлөө багатай, утсыг ярьж байхад болно гэж боддог хүмүүс ашигладаг гэж бодож байна. Завгүй үед энэ нь ч дээр байх. Магадгүй энэ маань санхүүтэй ч холбоотой.
  2. Зарим нь барихад эвтэйхэн, эсвэл даацтай хүндийг хүсч байхад, бүсгүйчүүл эсвэл байнга гоонж өмсдөг хүмүүс нимгэн жижгийг эрхэмлэнэ. Бүүр зарим нь мэссэж нисгэхэд хялбар бүтэн qwerty гар, товчтойг хүсч байхад бүүр зарим нь дардаг товчгүй TouchScreen байхыг хүсдэг, эсвэл том дэлгэцтэйг нь ч хүсэх. Энэ төрлийн утсыг сонирхож байгаа хүмүүс ихэвчлэн утсыг ашиглахад өөрт нь илүү эвтэйхэн талаас нь хардаг хүмүүс байх. Бас илүү хэрэглээ байхгүй. Яриад, дуу сонсоод, мэссэж бичих л хангалттай гэж үзэхэд энэ хэрэгтэй. Ийм хүмүүс ихэвчлэн жижигхэн бас барьцтай гэж эрчүүд нь Nokia8800 загвараас сонгодог бол, бүтэн qwerty гартай утасыг сонгодог хүмүүс BlackBerry, Nokia E71,72 загвараас, HP PDA сонирхож байгаа харагддаг. Харин touchscreen утас хүсдэг хүмүүс Apple iPhone, HTC сонирхох нь ч бий. Энэ ангиллын хүмүүс зөвхөн өөрт таалагдсан, эвтэйхнийг сонгодог
  3. Өнгө үзэмжтэй, ганган бусдаас дутахгүй юм шүү гэж боддог хүмүүс ч бас байх. Ихэвчлэн бүсгүйчүүл эсвэл гангарах гэсэн хүмүүс энэ төрлийн утас сонирхдог байх. Эрчүүд нь Vertu, эсвэл ямар нэгэн том ухаалаг утас сонирхдог бол бүсгүйчүүл нь Gucci ч юм уу эсвэл iPhone-г сонирхох нь ч бий.
  4. Зарим нэг нь зургийн аппараттай утас биш утастай зургийн аппарат хүсэх нь ч бий, Бас 3G сүлжээнд орчихдог өндөр хурдтай нь гоё гэх нь бий. Гэнэтхэн явж байгаад эгзэгтэй агшинг авахыг хүсдэг (Зургийн аппаратаа мартсан үед) адал явдалд дурлагч хүмүүст энэ төрлийн утас сонирхдог байх. Өндөр нягтралтай зураг авдаг, утсаараа зураг авахыг илүүд үзсэн байж магадгүй, Эсвэл зургийн аппарат авах мөнгөө хэмнээд бүгд нэг дор гэж үзсэн байж ч болно. Энэ төрлийн хүмүүс Sony Ericsson Idou (12.1MP) сонирхож магад. Гэхдээ үнэ нь ялгаагүй өснө л дөө
  5. Ойр зуурын захиагаа шалгачихдаг, мэссэнжэрт хаяа орчихдог ухаалаг утас хүссэн хүмүүс. Одоогийн ихэнх залуучууд энэ төрлийн утсыг сонирхож ашиглаж байдаг. Мэдээж энэ хүмүүст 3G, GPRS холболтоор холбогдох боломжтой yahoo messenger ч юм уу аль нэг утасны Вэб хөтөч ашиглаад дэмждэг утас л байхад шаардлагатай байх.
  6. Зарим нь утсаа тоглоом тоглох зорилгоор ашиглах сонирхолтой хүмүүс ч бий. Үүнд ихэвчлэн график дэлгэц сайтай утсыг сонирхдог. iPhone байж болох л юм.
  7. Зарим нь энэ бүгдийг хийхээс гадна хаяа компьютер болчихдог жижигхэн mini-tablet-ийг хүсэх нь ч бий. Би бас энийг л хүссэн. Мөн дээрх бүгдийг хүссэн. Бас дээр нь юу хүссэн гээч миний утас интернэтэд ороод яг л компьютер шиг хурдтай ажиллаад л, флаш бүхий сайтыг ямарч ачаалалгүй ачаалаад л бас дээр нь би утсаа өөрийнхөө дураар өөрчилж тохируулахыг, гэртээ байгаа үед ТВ-ний удирдлага олдохгүй үед ТВ-ийнхээ удирдлагыг орлуулах гэж, Энд тэнд яваад төөрчих гээд байвал GPS болгоод ашиглах гэж, FM сонсоод сүнгэнэтэл давхих гэж, эсвэл машиндаа байгаа хүмүүстээ өөрийнхөө сонсож байгаа дуугаа хуваалцах гэж (Nokia n900 нь FM дамжуулагчтай) энэ утсыг сонгосон юм. Миний энэ утас touchscreen-ээр ашиглаж ч болно эсвэл гарыг нь гаргаад хурдхан шиг бичсэн ч болно. 5MP-ээр наддаа л хангалттай зураг бас авчихна. Хүсвэл OenGL дэмжидэгийн хувьд нилээд гайгүй тоглоомуудыг 3D орчинд ч тоглож болно.

Дараагийнхаа бичлэгээр та бүхэнд энэ утсаа сонгохын тулд амаргүй байсан ба бусад энэ төрлийн утаснаас ямар шалтгаанаар энэ утсыг сонгосныг харьцуулж бичих болно.

Та харин ямар утас ашигладаг вэ? Яагаад энэ утсаа сонгосон вэ?

Advertisements