Өмнө нь та бүхэнд Nokia N900 яагаад сонгосон талаар бичсэн блогийнхоо үргэлжлэлийг оруулалгүй удсан хүлчил өчье. Өнгөрсөн долоо хоног ямар завгүй долоо хоног байв аа. Энэ долоо хоног ч бас тэгж өнгөрөх шинжтэй 😀

Энэхүү утсыг авхаас өмнө найз нөхөд маань янз бүрийн утас авахыг зөвлөж, санал болгож байлаа. Үүнд Nokia N900, Nokia N97 эсвэл N97 mini, iPhone 3GS, Google Nexus One, HTC HD2, Motorola Droid зэрэг утаснаас сонголт хийх хэрэгтэй болов. Мэдээж энэ бүхнийг сонгоход эргээд надад миний хэрэглээгээ тодорхойлох хэрэгтэй болсон. Мэдээж би яарсан үед зураг авна мэдээж яричихна. Тооцоолуургүй үедээ утсаа ашиглаж тооцоолуураа хүртэл орлох шаардлага ч гардаг.

Миний туршлагаас харахад бүтэн даралтат дэлгэц ашиглахад нэлээд төвөгтэй байдаг учир бүтэн даралтат дэлгэцээс аль болох татгалзах хэрэгтэй болсон. Учир нь гадуур дотуур машин унаж байхад ч тэр яаралтай захиа явуулахад ч тэр дэлгэцээ харж бичихээс өөр аргагүй учир нэлээд төвөгтэй бас дээр нь миний эрхий хуруу том тул давхар дарах нь ч элбэг учир төвөгтэй санагддаг юм.

Эдгээр утаснуудаас яагаад сонгоогүй талаар товчхон дурдвал:

  1. iPhone мэдээж миний сонголтод анхнаасаа байгаагүй. Давуу зүйл нь мундаг ажилладаг даралтат дэлгэц л байх. Гэхдээ л сайхан ажиллах боловч дээрх шалтгаанаас гадна хамгийн том шалтгаан нь өнөөх л MAC OS байлаа. Дуу хуулахад хүртэл төвөгтэй. iTunes гэж нэг шахааны программыг нь суулгана. Ашиглахад үнэхээр төвөгтэй. Тэгээд ч iPhone утас нь үзүүлэлт муутай. Дүрст яриа хийх боломжгүй(нүүрэн талдаа камергүй). Зураг авахад зураг нь хүртэл чанаргүй. Учир нь зураг авах үед гэрэлтүүлэлт ашигладаггүй учир орой зураг авах талаар санахын ч хэрэг байхгүй. Та хүссэнээрээ өөрөө ашиглах ямар ч боломж байхгүй. Би 2 ч удаа iPhone ашиглаж үзээд зарж байж санаа амарч билээ. iPhone 4G нь энэ 6-н сард гарна гэж байгаа боловч Nokia N900-тэй харицуулахад дутагдалтай хэвээрээ л байгаа…
  2. Дараагийн утаснуудын хувьд хамгийн сайн Андройд үйлдлийн системд зохицсон гэж байгаа Motorola Droid утасны хувьд тухайн үед авах гэхэд олдоц байхгүйгээс гадна үнэ өндөр , бүтэн даралтат дэлгэцтэй зэрэг асуудлаас болоод туршиж харьцуулах боломж олдоогүй.
  3. Nokia N97. Нээлттэй эх гээд байгаа Symbian5-ийг ашигладаг энэ утасны хувьд хангалттай Symbian системийг ашигласан болохоор шууд татгалзав.
  4. Тэгхээр надад 2 утаснаас  л үлдлээ. Google компаниас гаргасан Андройд 2.1 бүхий Google Nexus One утас, Nokia компанийн интернет таблет гэгдээд байгаа Nokia N900 утас.Эдгээр утсыг хэд хэдэн зүйл дээр илүү анхааран харьцуулах хэрэгтэй болсон. Үүнд:

a. Үйлдэлийн систем. Nokia N900 утас нь Линукс Debian үйлдэлийн систем ашигладаг, Google Nexus One утас нь Андройд үйлдлийн системийг ашигладаг. Өөрөөр хэлбэл 2-уулаа 2 өөр нээлттэй эхийг ашигладаг гэсэн үг. Гэхдээ Nokia N900-д Андройд үйлдэлийн систем суулгах давхар боломжтой. Тэгхээр би аль ч утасыг нь ашигласан ssh-ээр Үбүнтү 10.04 бүхий тооцоолуураа алсаас хялбархан удирдах боломжтой гэсэн үг.
b. Гарын хувьд. Google Nexus one бүрэн даралтат дэлгэцтэй, Nokia N900 нь бүрэн даралтат дэлгэцтэйгээс гадна давхар qwerty жижиг гар гаргаж ирж ашиглах боломжтой учир илүү санагдав. Өөрөөр хэлбэл Nokia N900 нь бүрэн даралтат дэлгэцтэй бол дэлгэцтэй товчлуурт гартай бол гартай гэсэн үг.

c. Хурдны хувьд: Google Nexus one нь давуу талтай байв. Учир нь 1 Ghz бүхий хүчирхэг Snapdron CPU-ээр тоноглогдсон юм. Харин Nokia N900 утас нь 600MHz Cortex A8 CPU-ээр тоноглогдсон. Гэхдээ та Nokia N900-гээ overclock хийж 1GHz хүртэл ашиглах боломжтой. Overclock хийх зааврын оруулав. Гэхдээ би л overclock-ийг хувьдаа 800МHz-ээс хэтрүүлээд дэмий болов уу гэж бодож байгаа.

d. Програм хангамж. Google Nexus One-д давуу боломж байгаа. Андройд систем нь нэвтрээд 2 жил гаран болсон учир програм хангамжийн сонголт илүү арвин. Nokia-гийн хувьд Ovi Maemo Store-оороо дамжуулан хүргэж байгаа. Гэхдээ нээлттэй эхээс гадна Debian системд суурилсан учир Debian системд ашиглаж байгаа програм хангамжыг ашиглах боломж илүү ихтэйгээс сонголт их.

е. Вэб хандалтын хувьд Nokia N900-д давуу боломж бий. Учир нь Flash 10.1-ийг бүрэн дэмжидэг. Үүнээс гадна та бидний сайн мэдэх Firefox-д суурилсан MictoB хэмээх авсаархан хөтчийн тусламжтайгаар хурдан ажиллаж байгаа. Google-ийн утасны хувьд Flash-ийг бүрэн дэмжихгүй байгаа.

f. Зураг авах. Адилхан 5MP камертай боловч Nokia N900 нь давхар LED-н гэрэлтүүлэгтэйгээс илүү чанартай тод зураг авах боломжтой. Зураг авах функц нь Google утаснаас илүү давуу.

g. Дэлгэцийн хувьд бараг ялгаагүй өөрөөр хэлбэл Google утас 3.7” бол Nokia N900 3.5”. Мөн 2-уул 800×480-ийн цэгийн нарийвчлалтай.

h. Дуу ярианы чанар болон чанга яригчийн хувьд Nokia N900-д давуу зүйл бий учир нь Nokia N900 нь маш сайн чанарын стерео чанга яригчтай бол Google Nexus One утас нь моно чанга яригчтай.

i. GPS. 2-уул дотоод GPS-тэй. Google Nexus One-ийн хувьд газрын зураг нь Google Maps дээр үндэслэгдсэн байдаг бол Nokia N900 нь Nokia Ovi map дээр суурилагдсан. Гэхдээ Google maps-тай холбогдож ашиглах боломжтойгоос гадна Offline map-ийг татаж авч суулгаад интернетгүй үед ашиглах давуу боломж Nokia N900-д байгаа. (Гэхдээ дэмжидэг орнуудын хувьд л… Миний байгаа газрын хувьд дэмжидэг учир их амар)

j. Санах ой. Nokia N900 давуу талтай. 2-уул microSD карт ашиглах боломжтой. Гэхдээ Nokia N900-гийн дотоод санах ой нь 32GB, харин Google Nexus One-ийн 512mb-ийн дотоод санах ойтой. Миний хувьд Nokia N900-д нэмэлт карт ашиглах хэрэггүй гэж үзээд 32GB-ийн санах ойгоо ашиглаж байгаа.

k. Nokia N900 нь infraRed-тэй өөрөөр хэлбэл та телевизийн удирдлага болгон ашиглах ч боломжтой гэсэн үг. Миний хамгийн дуртай програм. Хүүхдүүд удирдлага нуугаад олдохгүй үед утсаараа удирдах ямар зугаатай гээч :)

l. FM радио. Та магадгүй FM бага ашигладаг байж болно. Гэхдээ миний хувьд утсан дээрээ FM сонсох хэрэг нэлээд гардаг. Заримдаа сонсож буй дуугаа машиндаа сонсохыг ч хүсдэг. Nokia N900-гийн нэг том давуу тал нь FM хүлээн авчгтайгаас гадна FM дамжуулагчтай юм. Өөрөөр хэлбэл та машиндаа явж байхдаа 3G холболтоо ашиглан Last FM-дэх хаягнаасаа дуунуудаа утсан дээрээ тохируулаад утасныхаа FM дамжуулагчыг асаахад таны Last FM-дэх дуу чинь таны машинд эгшиглэж байвал гоё биз дээ? :D Би үүнийг хүсдэг үүнийг маань Nokia N900 биелүүлдэг.!

За дэндүү их юм нуршчих шиг боллоо. Бусдаараа яг ижилхэн Accelerometer, Wi-Fi (802.11b/g), Bluetooth 2.1 + EDR бүхий энэ 2 утасны хувьд нэг нь утас гэдэг үүднээс хөгжүүлсэн бол нөгөөх нь интернэт таблет гэдэг тал дээр нь илүү анхаарсан гэж боддог. Үнийн хувьд Nokia N900 нь бараг 2 дахин хямд.

Миний хувьд Nokia N900-г нь сонгосон. Харин та алийг нь сонгох вэ?

Таны дараагийн утас ямар утас байх бол?

Advertisements