Хэрэглэгчдийн гарт ойр байх гэсэн төрөл бүрийн таблетүүд зах зээлд түрэн орж ирсээр л…

2-хон сарын өмнө нээлтээ хийсэн Apple компанийн шинэхэн алим болох iPad нь 2 сарын хугацаанд 2 сая ширхэг зарагдсан талаар шуугиулж байхад нээлттэй эхэд суурилсан шинэхэн таблетүүд өрсөлдөхөд бэлэн болсон талаар шуугиулсаар л байна.

Өмнө нь та бүхэн MeeGo системд суурилсан шинэхэн таблет, Андройд системд суурилсан Dell-ийн таблетийг танилцуулж байсан бол дараагийн Андройд системд суурилсан Viliv таблет шинээр мэндлээд байна.

Таны сонголт iPad байсаар байх уу гэдэг дээр миний хувьд эргэлзэж  байна шүү. Яагаад гэвэл энэхүү шинэ таблет нь таньд илүү их эрх чөлөө сэтгэл ханамжын баталгааг өгөх учраас 😀

Солонгосын Yukyung Technologies компани нь шинэхэн 10″-ийн Viliv Х10 таблетаа танилцуулаад байна.

Энэхүү таблетийн 10 инчийн дэлгэц нь 1366 x 768 цэгийн нарийвчлал бүхий бүрэн даралтат байх юм байна. Мөн хамгийн гол нь Андройд нээлттэй эхэд суурилхаас гадна мэдээж WiFi холболттой, SD карт уншигчтай, USB порттой, HDMI порттой тэр ч бүү хэл Вэбкамертай байх юм байна.

Энэхүү 16:9 харьцаатай, 1366 x 768 цэгийн нарийвчлалтай 10 инчийн дэлгэц нь 720p өндөр нягтралаас гадна iPad-наас ч илүү чанартайгаар кино тоглоомыг дүрслэх боломжтой юм. (iPad 1024 х 768 цэгийн нарийвчлалтай дүрсэлдэг)

Мөн дээрх портуудаас гадна 3G, WiMAX холболтыг ч дэмжидэг байхаар оруулах боломжтой гэнэ.

Төв процессорын хувьд ARM-based байх бөгөөд яг ямар төрлийнх байх нь одоогоор нууц байгаа аж. Одоогоор Антройд 2.1 систем дээр ажиллаж байгаа ба тун удахгүй хэрэглэгчийн гар дээр хүрэхээрээ Андройд 2.2 систем дээр ажиллах юм. Ингэснээр Flash 10.1 технологийг бүрэн дэмжих болно.

Үнийн хувьд уг компанийн гаргасан Windows7-д суурилсан таблеттай ойролцоо үнэтэй байх болов уу гэсэн таамагтай байна.

Ямартай ч Apple компанийн шинэхэн алим болох iPad-тай өрсөлдөхөөр гарч ирсэн нээлттэй эх бүхий таблет хүлээх л үлдэлээ. Харин та iPad-ийг авах хэвээрээ юу?