Нээлттэй эх асар хурдацтай хөгжсөөр байна. Магадгүй маш энгийн тэгээд найдвартай систем нь илүү хялбар бага хүчин чадал ашиглаж байгаа болхоор хурдтай хөгжиж байгаа байх.

Хэдхэн хоногийн өмнө MeeGo 1.0 нь Netbook болон Nokia N900-д зориулан эцэслэн гарч байгаа талаар хүргэж байсан бол одоо тун саяхан анхны MeeGo нээлттэй үйлдэлийн систем бүхий таблет гарсан байна.

Гэхдээ үзэгдэх байдалын хувьд хэрэглэгчийн интэрфэйс нь Нэтбүүкнийхээсээ маш өөр бүтэцтэй байгаа нь илүү сонирхолтой ч юм шиг.

Интелийн Quanta Redvale таблет нь 10 инчийн дэлгэцтэй ба 1.5GHz Moorestown CPU-тэй байх ч бусад мэдээлэл нь хангалттай биш байна.

Илүү их мэдээлэл өгөхгүй байгаа бөгөөд зарим сонирхогчид энэхүү таблетийг 2011 он хүртэл зах зээлд гаргаж амжихгүй гэж үзэж байгаан байна.

10 инчийн дэлгэцээрээ 720p бүхий өндөр нягтралын киног огт гацахгүй үзүүлж, дэлгэц нь мэдрэмж нь сайн ажиллаж байгаа нь их таалагдав.

Хэрхэн ажиллаж байгаа талаарх виде0 линкийг холболоо.

Ямартай ч гар дээр ирэхийг нь хүлээгээд дараа нь санал бодлоо илүү солилцоцгоё.

Харин дараагийн маш сонирхолтой мэдээлэл бол Novel компани MeeGo-а SuSe-тэйгээ нэгтгэн хөгжүүлхээр шийдсэн байна.

Энэхүү систем нь Нэтбүүкийг бүрэн дэмжихээр оруулахаар төлөвлөснөөс гадна уг систем нь суухдаа зарим нэг нэмэлт программуудыг суулгасан байхаар төлөвлөжээ. Үүнд:

  • OpenOffice.org Novell Edition
  • Adobe Flash мөн Acrobat Reader
  • Видео тоглоомууд
  • Олон нийтийн сайтууд болох Facebook, MySpace, Flickr зэрэгийг шууд холбохоор
  • Мөн нэмэлт дуу болон видео тоглуулагч кодчлолыг ч холбох юм байна. (WMA, mp3, MPEG, AAC…)

Novell компани нь Интелд зориулан SUSE Moblin 2.0-ийг танилцуулж байсан бол энэхүү MeeGo системийг Samsung болон MSI компаниудын нэтбүүкэд зориулан гаргахаар болсон аж.

Монголчуудын хувьд эдгээр нэтбүүкүүдийг ихээхэн ашигладаг учир манайхан нээлттэй эхэд идэвхтэй нэгдэх байх гэж бодож байна. 😀

SuSe+MeeGo=SuMeeGo байх юм болов уу?

Advertisements