Яг хэрэгтэй үед утасны зай дууслаа гэх нь ямар дарамттай байдаг гээч. Зай багатайгаасаа болоод зарим нэг дуудлагаас хүртэл татгалзах хэрэг гарахыг яана…

Та иймэрхүү зүйлс тохиолдохоос сэргийлж ямар арга хэмжээ авдаг вэ?

Утас сонгохдоо хүн бүхэн сонирхож асуух чухал асуулт бий: – Ахаа/Эгчээ/ энэ утсыг авбал хэр удаан цэнэглэхгүй барих боломжтой вэ? 7 хонох уу? зэрэг асуулт байнга асууж байдаг. Асуухаас ч аргагүй. Зай нь нурсан хэдхэн цаг яридаг гоё утастай байсанаас хэрэг гаргадаг 7 хоног зайгаа баридаг энгийн утас байсан нь ч дээр ч юм шиг…

Утасны хөгжил маш хурдацтай хөгжиж байгааг хүн бүхэн мэднэ. Хөгжил нь өнөөх зөөврийн тооцоолуурыг гүйцэх гээд зүтгээд байгаа ч бас л нөгөө зайны асуудал улам л асуудал болох шинжтэй. Миний утсанд ч энэ асуудал тохиолдсоор чадах чинээгээрээ шийдсээр л байна.

Юуны өмнө программын хувьд болон техникийн хувьд зайг зөв зохистой ашиглах 2 боломж байгаа.

Миний хувьд одоогоор өөртөө тохирсон 2 аргыг хослуулан ашиглаж байна. Nokia n900 утас нь BL-5J төрлийн 1320 mAh-ын зайтай. Хуучин ашиглаж байсан Nokia E72 маань 1500 mAh байсан, дээр нь даралтат дэлгэцгүй байсан болхоор зайгаа хамаагүй их баридаг байсан нь ажиглагдсан.

1. Програм хангамж:

Янз бүрийн элдэв програм хангамжыг хэрэггүй үед ашиглахгүй байх. Учир нь зарим програм нь хэдий хаасан ч цаана нь давхар процесс ажиллаж байдаг болхоор зай үрэх нь ч бий. Тэр дундаа утасны өгөгдөлийн сүлжээ ашигладаг программууд нь зайг л яг яриж буй мэт хурдан дуусгахыг яана. Өгөгдөлийн сүлжээ ашиглаж буй үед та аль болох 3G сүлжээг ашиглахаас татгалзаж WiFi сүлжээ ашиглах боломжтой бол өөрөө шилждэг байхаар тохируулсан нь дээр.

Зайлшгүй зарим программууд ашиглаж буй үед таны сүлжээг тохируулах боломжтой нэг программыг би байнга ашигладаг. AutoDisconnect гэдэг программыг ашиглахыг зөвлөж байна. Энэ програм нь автоматаар таны тохируулгын дагуу сүлжээг салгаж тохируулна. Ингэснээр зайг илүү удаан ашиглах боломжтой. (Хэрэггүй үед сүлжээнд байнга холбогдох шаардлагагүй бол…)

Татах хаягыг холбов. Суулгасныхаа дараа Settings > -ийн чинь Connectivity хэсэгт AutoDisconnect гээд орсон байх болно.

(Screenshot1, Screenshot2)

2. Техник хангамж.

Мэдээж хамгийн энгийн арга нь илүү зайтай явах. Энэ тохиолдолд 2 зайг гэртээ авч очоод орой бүр 4-н цаг цэнэглэх хэцүү учир таньд дараах боломжыг санал болгож байна.

Гэхдээ ямар азаар бидний утас iPhone зэрэг зарим нэг утас шиг зайгаа өөрөө солих боломжтой юм вэ. iPhone зайлсхийх том шалтгаан бол энэ зай шүү…

1. Desktop Charge

Та ажил дээрээ илүү зайтайгаа энэ цэнэглэгчийг халаасалж ирчихээд нэг зайтайгаа үедээ нөгөө зайгаа цэнэглээд ашиглах боломжтой юм. Энэ цэнэглэгч нь USB портоор цэнэглэдэг тул ажлынхаа тооцоолуураас цэнэглэх боломж бас байна.

2. Мэдээж машины цэнэглэгч. За тэгээд Монголд дүүрэн хятад цэнэглэгч байдаг. Хямд ч байдаг гэхдээ гол асуудал нь ямарч баталгаагүй таны зайг нураах буюу цэнэг барихгүй болгох нь ч энүүхэнд. Гэхдээ хэрэгтэй юм болхоор ядаж машинаа асаалттай байхад биш юмаа гэхэд унтраалттай байхад нь цэнэглээд хэрэг болоод л байдаг юм.

Nokia компанын өөрийнх нь машины цэнэглэгчийг дурын газраас олоод авчих байх. Nokia Car Charger DC-6 гээд загвар нь байгаа шүү.

3. Бас нэгэн нэмэлт зайны төрөл. Nokia коипанийн нэг загварыг хүмүүс их ашигладаг юм билээ. Гэхдээ зарим хүмүүс бүүр том хэмжээний нэмэлт зөөврийн цэнэглэгч зайг их ашигладаг юм билээ.

Та Nokia DC-11 Extra Power Backup Charge гээчийг аваад ашиглаад үзээрэй. Зарим зүйл дээр их давуу. Өөрөө холбогч утастайгаа учир илүү нэмэлт холбогч утас авч явах хэрэггүй. Гэхдээ энэ зөөврийн цэнэглэгч зайны хувьд хадгалах зайн хэмжээ нь 1500mAh юм билээ. Таны утасны (Nokia N900) зайнаас арай илүү гэсэн үг. Цэнэгч дуусч байгаа үед зөөврийн цэнэглэсэн цэнэглэгчээ холбоод цэнэглээд байх боломжтой юм билээ.

4. Одоо үед их зүгээр. Нарны эрчим хүчээр ажилладаг, нарнаас энерги авч цэнэглэгч. Энд тэнд ток цахилгаангүй хөдөө газар, цахилгааны хязгаарлалттай лагер гэх мэтийн газар ашиглаад байх боломжтой. Маш олон төрөл загвар байдаг юм билээ. Миний байгаа газар бол 15 доллар гээд төрөл төрлөөрөө байна лээ. Надад бол зүгээр санагдаад байгаа. Дараа нэг туршиж үзнэ. 🙂

Та харин зайгаа яаж зохицуулж байна даа?

Advertisements