Алба амины олон ажлыг амжуулж байх үед зарим нэг хялбар программуудын ачаар ажлаа амжуулж цаг хожих нь чухал санагддаг. Энэ хялбар боломжийг бий болгох гэж энэ утсыг сонгосон.

Иймээс өөртөө ашигладаг зарим нэг програм хангамжийг та бүхэнд танилцуулах гэсэн юм. Магадгүй энэ нь танд ч бас таалагдаж магад.

Гэхдээ та энэхүү програм хангамжийг суулгахын өмнө зарим нэг шинэчлэлт болон санг нэмсэн байх хэрэгтэй. Үүний тулд:

Утасныхаа системийн буюу Maemo системийнхээ шинэчлэлтийг хийсэн байх. Firmware 1.2-ийг суулгасан байх шаардлагатай.

1. Шинэчлэлт байгаа эсэхийг шалгахын тулд:

App Manager-лүүгээ ороод Update товчыг дараад гарч ирсэн шинэчлэлтүүдийг хийх. Та утасныхаа шинэ системийн шинэчлэлт хийх гэж байгаа бол юуны өмнө хэрэгтэй зүйлсээ бүгдийг нь нөөцөлж аваарай.

    2. Программын сан нэмэх:

Программын сан нь хэд хэдэн янз. Таны утаст ч гэсэн сан нэмэгдсэн байгаа. Энэ нэмэгдсэн сан нь албан ёсны туршигдсан сангууд юм. Харин туршигдаж байгаа мөн хөгжүүлж байгаа сангуудыг нэмэх боломжтой. Гэхдээ эдгээр нь албан ёсоор гараагүй тул хэд хэдэн сул талтай, зарим нэг алдаа мадаг байгаа, мөн таны систем дээр нэмэгдэж суудаг тул системийг чинь дүүргэнэ ингэснээр удаашрах аюултай. Миний хувьд зарим нэг сонирхолтой туршигдаж байгаа программуудыг суулгаад турших дуртай. Зарим нь гайгүй ажиллаад л байдаг юм.

Шинээр нэмэх:

App Manager-рүүгээ орно.

Дээд талын Application manager (title)дээрээ даран гарч ирэх цэснээс Application catalogues гэдгийг сонгоно. Энд таны утсан дээрх суусан санг үзүүлэх бөгөөд та New товчны тусламжтайгаар шинийг нэмэх боломжтой болно. Ингэс нэмсэнээр та App Manager-ийнхээ Download гэж орохоор таны утасны татаж авах багцууд нэмэгдэх болно.

Хэд хэдэн хэрэгтэй гэж үзсэн сангуудыг оруулав.

Repository Extra

Catalogue name: Extras

Web address: http://repository.maemo.org/extras/

Distribution: fremantle

Components: free non-free

Та эсвэл утсаараа орж байгаа үед энд дарж шууд татаж авч суулгах боломжтой.

Repository Extra-Testing

Catalogue name: Extras-Testing

Web address: http://repository.maemo.org/extras-testing/

Distribution: fremantle

Components: free non-free

Та эсвэл утсаараа орж байгаа үед энд дарж шууд татаж авч суулгах боломжтой.


Repository Extra-Devel

Catalogue name: Extras-Devel

Web address: http://repository.maemo.org/extras-devel/

Distribution: fremantle

Components: free non-free

Та эсвэл утсаараа орж байгаа үед энд дарж шууд татаж авч суулгах боломжтой.

Mozilla.

Catalogue name: Mozilla
Web address:
ftp://ftp.mozilla.org/pub/mozilla.org/mobile
Distribution: chinook
Components:
release

Дараагийн удаа суулгасан программуудаа танилцуулах болно. 🙂 Та ч гэсэн өдөр тутам ашигладаг программуудаа бас бичээрэй.

Advertisements