Уулын мод урттай богинотой гэдгийн адилаар Линукс ашиглах гэхээр зарим нэг асуудлаас болоод Цонхнуудыг ашиглахаас өөр аргагүй байдалд хүрдэг юм шиг байгаан. Тиймээс өөрийнхөө бодлоор яагаад хүмүүс одоог хүртэл Цонхыг ашигласаар байгаа вэ гэдэгт өөрийнхөөрөө ингэж бодож байна. Та бүхэн ч гэсэн санаа бодлоо, “Та яагаад шилжихгүй байгаагаа бичээрэй?”

Цонхыг ашигладаг шалтгаан:

  1. Томоохон график бүхий тоглоомуудыг одоогоор тоглох боломжгүй. Ихэнх Томоохон спортын болон адал явдалт тоглоомууд маань Цонх мэтийн хэдхэн систем дээр ажиллаж байгаа болохоор. Магадгүй өнөөх 1% ашиглаж байгаа учир зах зээлгүй гэж үздэг байх.
  2. Зарим нэг мэргэжлийн программ хангамж Цонхнуудад зориулан хийгдсэн. Үбүнтү дээр ажиллуулахад төвөгтэй. AutoCAD, MathCAD, PhotoShop
  3. Зарим тоног төхөөрөмж, багаж, принтер Линукс дээр зохицон ажиллах боломж байхгүй, дэмждэггүйгээс үүдэн ашиглах боломжгүй, тохируулж ашиглах нь төвөгтэй
  4. Зарим нэг жижиг программ нь зөвхөн Цонхонд зориулсан байдагаас. Жишээ нь Банкны данс шалгадаг бас гүйлгээ хийдэг зарим нэг программыг банк зөвхөн Цонхонд зориулсан байх нь элбэг.
  5. Монголчууд Yahoo Messenger ихээхэн ашигладаг. Линукс одоогоор дуудлага болон дүрс яриа хийхэд асуудалтай байгаагаас хол байгаа нэгэнтэйгээ холбохын тулд ашигласаар байгаа байх. Гэхдээ Skype хэмээх илүү өндөр боломжтой, дуу, дүрсийн чанар илүү сайтай програм Линукс дээр зүгээр ажиллаж байхад яагаад ашиглаж болохгүй гэж?
  6. Тооцоолуурын талаарх мэдлэг хомс, өөр боломж байгааг мэддэггүй, эсвэл арай гэж ашиглаж сурч байхад өөр нэгийг сурах нь төвөгтэй санагддаг ч байж магад. Өөр Линуксыг муулах шалтгаан олдохгүй байна. Та саналаа хэлээрэй.

Энд бичсэн зүйлийг өөрийнхөө бодлоор л бичлээ. Дутуу зүйл үлдээсэн байж магад нэмээд хэлээрэй 🙂 Миний хувьд дээрх шалтгаанууд миний хувьд асуудал биш Линуксаа ашиглах л болно 😀

Та яагаад Линукс руу шилжихгүй байгаа вэ? Цонхыг ашигладаг таны шалтгаан юу вэ?